DTF Mongolia← Захиалга руу буцахМиний захиалгууд

DTF MONGOLIA

Захиалгын нөхцөл

Захиалахаас өмнө мэдэх зүйлс, өөрчлөлт болон асуудал гарсан үед хэрхэн холбогдох тухай.

Шинэчилсэн: 2026.09.14

Эхний 100 захиалгын 20% хямдрал

Урамшуулал эхэлснээс хойш шинээр үүсэх эхний 100 захиалгын хэвлэлийн үнээс 20% хасна. DTF, UVDTF, зүсэлттэй стикер, стикерийн багцад үйлчилнэ. Нэг сагсыг нэг захиалгаар тоолно. Хүргэлтийн төлбөрт хямдрал үйлчлэхгүй.

Төлбөрийн захиалга үүсэхэд хямдралын нэг эрх хадгалагдана. Төлбөр хүлээж буй захиалга мөн 100 эрхэд багтана. Нүүр хуудсанд сул үлдсэн эрхийн бодит тоог харуулна. Өмнө үүссэн нэхэмжлэлийн дүнг өөрчлөхгүй.

Нэвтрэхгүй захиалга болон админаар шивүүлсэн захиалгад мөн үйлчилнэ. Бусад хямдралтай давхардахгүй; илүү өндөр хямдралтай бол тэр хямдралыг хэрэглэнэ. Төлөхөөсөө өмнө эцсийн дүнгээ шалгаарай.

Та юу захиалж байгаа вэ?

DTF Mongolia нь таны зураг, логоор хэвлэл болон стикер бэлтгэнэ. Жишээ зурагт харагдах футболк, аяга, цүнх зэрэг бүтээгдэхүүн үнэд багтахгүй.

Хэвлэхээс өмнө шалгах зүйлс

Хэвлэлийн төрөл, зураг бүрийн хэмжээ, тоо, байрлалыг шалгаарай. Төлбөрийн өмнөх хураангуйд баталсан мэдээллээр захиалгыг бэлтгэнэ. Оруулсан зураг, логогоо ашиглах эрхтэй эсэхийг та хариуцна.

Харьцуулж харах дүрс нь хэмжээг төсөөлөхөд тусална. Хэвлэх хэмжээ нь мм, см-ээр оруулсан утга байна. Дэлгэц болон хэвлэлийн өнгө бага зэрэг ялгаатай харагдаж болно. Файлын чанарын анхааруулга гарвал төлөхөөсөө өмнө шалгаарай.

Үнэ, төлбөр

Хэвлэлийн үнэ, нэмэгдэл, хөнгөлөлт, хүргэлтийн төлбөрийг хураангуйд тусад нь харуулна. DTF, UVDTF-ийг уртын метрээр, зүсэлттэй стикерийг талбайгаар, стикерпакийг хуудсаар тооцно.

QPay-аас төлбөр баталгаажсаны дараа захиалга үйлдвэрлэлийн дараалалд орно. Захиалгын төлөвөө “Миний захиалгууд”-аас шалгаарай.

Бэлтгэх, хүлээн авах

Ихэнх захиалга ажлын 2 өдөрт (48 цаг) бэлэн болно. Бэлэн болсноос хойш ажлын 1 өдөрт хүргэнэ. Бямба, Нямд ажиллахгүй. Хүргэлт эсвэл оффисоос авах сонголтоо төлбөрийн өмнө хийнэ. Хүлээн авах хүний нэр, утас, хаягаа зөв оруулаарай.

Хүргэлт, оффисын мэдээлэл →

Өөрчлөх, цуцлах

Захиалгаа өөрчлөх эсвэл цуцлах шаардлагатай бол захиалгын кодоо хэлээд 9700-9933 дугаарт холбогдоорой. Үйлдвэрлэл эхэлсэн эсэхийг шалгаж, өөрчлөх боломж, гарсан зардал болон буцаалтын нөхцөлийг хамт тохирно.

Тоо, хэмжээ, чанарын асуудал гарвал

Захиалгын код, асуудлын тайлбар болон боломжтой бол зургийг бэлтгээд бидэнтэй холбогдоорой. Хүлээн авсан хэвлэлийг баталсан захиалгатай тулгаж шалгаад, дутууг нөхөх, дахин хэвлэх эсвэл төлбөр буцаах зэрэг тохирох шийдлийг гаргана.

Эдгээр нөхцөл нь гэрээ болон холбогдох хуульд заасан эрхийг хязгаарлахгүй.