DTF MONGOLIA
Нууцлалын бодлого
Таны мэдээллийг захиалга бэлтгэх, хүргэх, дараагийн захиалгыг хялбар болгоход ашиглана.
Шинэчилсэн: 2026.09.15
Ямар мэдээлэл хадгалдаг вэ?
Нэвтрэх утасны дугаар, таны оруулсан нэр, хүргэлтийн хаяг, байгууллагын мэдээлэл, тайлбар; зураг, эх файл, хэвлэх хэмжээ, тоо, байрлал; захиалга болон төлбөрийн бүртгэл хадгална. Давтан хүсэлтийг хязгаарлахын тулд нэвтрэх хүсэлтийн цаг, төлөв, IP хаягийн хувиргасан утгыг ашиглана.
Холбогдсон үйлчилгээнүүд
Facebook-ээр нэвтрэхэд таны нэр болон энэ сайтад зориулсан Facebook бүртгэлийн дугаарыг хадгална. Нууц үг, найзууд, нийтлэл, зургуудыг авахгүй. Facebook нэвтрэлтийн токеныг бүртгэл баталгаажуулахад түр ашиглаж, хадгалахгүй.
Утас баталгаажуулахад Verify.mn-д таны дугаар болон баталгаажуулах кодыг илгээнэ. QPay-д захиалгын код, төлөх дүнг илгээж, төлбөрийн үр дүнг шалгана. Банкны аппын нууц үг, PIN кодыг dtf.mn авдаггүй.
Файл, өгөгдлийг Cloudflare-ийн дэд бүтцэд хадгална. Төлбөр баталгаажсан захиалгын нэр, утас, хаяг, хэвлэлийн мэдээлэл, дүнг ажилтны Google Sheets бүртгэлд дамжуулна. Эдгээр үйлчилгээ Монгол Улсаас гаднах дэд бүтцэд мэдээлэл боловсруулах боломжтой.
Хүргэлт сонгосон бол нэр, утас, хаягийг хүргэлт хариуцсан ажилтанд өгнө. Таны захиалга, эх файлыг нийтэд нээлттэй харуулахгүй.
Дугаараараа захиалгаа хянах
Утсаа баталгаажуулсны дараа тухайн дугаараар өгсөн, админы оруулсан захиалгын код, дүн, тоо ширхэг, явц, бэлэн болох хугацааг харуулна. Энэ хайлтаар эх файл, хүргэлтийн хаяг, ажилтны дотоод тэмдэглэлийг нээхгүй. Уншсан мэдэгдлийн төлөвийг бүртгэлд хадгална. Явцын хуудас нээлттэй үед шинэчлэгдэнэ; одоогоор захиалгын SMS илгээхгүй.
Энэ төхөөрөмж дээр юу хадгалагдах вэ?
Зургийн чанар сайжруулах, арын фон арилгах боловсруулалт таны төхөөрөмж дээр хийгдэнэ. Үүний тулд зургийг гаднын AI үйлчилгээнд илгээхгүй. Та зөвшөөрсөн үед зассан хувилбарыг эх файлаас нь тусад нь манай файлын санд хадгална.
“Нэвтрэлтийг хадгалах” сонголттой бол 30 хоног, сонгоогүй бол 12 цаг нэвтэрсэн хэвээр байна. Дуусаагүй захиалгыг сэргээхэд browser-т тохиргооны хуулбар хадгална. Бусдын төхөөрөмж ашигласан бол бүртгэлээс гарч, browser-ийн dtf.mn сайтын өгөгдлийг цэвэрлээрэй.
Файлын сан, хадгалах хугацаа
“Миний захиалгууд”-аас ашигласан зайгаа харж, захиалга эсвэл хадгалсан загварт холбоогүй файлаа устгаж болно. Захиалгад ашиглаж байгаа файл шууд устахгүй.
Одоогоор захиалга, түүнд холбоотой файлыг тодорхой хоногийн дараа автоматаар устгадаггүй. Дахин захиалах, үйлдвэрлэлийн мэдээллээ тулгах боломжийг хадгална. Хадгалалтын талаар асуух эсвэл устгуулах хүсэлтээ бидэнд гаргаж болно.
Захиалгын урсгалыг сайжруулах хэмжилт
Аль алхамд хүрсэн, үнэ харах хүртэлх хугацаа, хуудасны ачаалал, төхөөрөмжийн ангилал, орж ирсэн сувгийг өөрийн системд хэмжинэ. Эдгээр хэмжилтэд зураг, файлын нэр, утас, хаягийг хуулж оруулахгүй. Browser-ийн Do Not Track эсвэл Global Privacy Control сонголт идэвхтэй бол энэ хэмжилтийг явуулахгүй. Төлсөн захиалгын бүртгэл болон үйлдвэрлэлийн мэдээлэл үүнээс тусдаа хадгалагдана.
Зарын болон хэрэглээний хэмжилт
Та зөвшөөрвөл Meta Pixel болон Google Analytics 4 ажиллана. Үзсэн хэвлэлийн төрөл, захиалгын алхам, худалдан авалтын тоо ба дүн, зарын сувгийн мэдээллийг хэмжинэ. Эдгээр үйлчилгээ cookie, browser болон төхөөрөмжийн мэдээлэл, IP хаяг боловсруулж болно. Meta үүнийг зарын үр дүнг хэмжих, сонирхсон хэрэглэгчдэд зар хүргэхэд ашиглаж болно.
Лого, эх файл, файлын нэр, нэр, утас, хүргэлтийн хаяг, хувийн захиалгын холбоосыг эдгээр хэмжилтэд оруулахгүй. Автоматаар утас, имэйл тааруулах тохиргоог ашиглахгүй. Админ, бүртгэл, хувийн явцын хуудсанд tag ачаалахгүй.
“Cookie тохиргоо”-гоор зөвшөөрлөө хэзээ ч цуцалж болно. Татгалзах нь захиалга өгөхөд нөлөөлөхгүй. Сонголтыг 180 хоног хадгална. Do Not Track эсвэл Global Privacy Control идэвхтэй бол гаднын хэмжилтийг хаана. Өмнө нь дамжсан мэдээлэл тухайн үйлчилгээний хадгалалтын бодлогод хамаарна.
Google мэдээллийг хэрхэн ашигладаг вэ? · Meta-ийн нууцлалын бодлого
Мэдээ, урамшуулал
Урамшууллын мэдээ авах эсэхээ өөрөө сонгоно. Сонголтоо “Миний самбар”-ын тохиргооноос хэзээ ч өөрчилж болно.
Мэдээллээ шалгах, засуулах
Facebook холбоос болон холбогдох хувийн мэдээллээ устгуулах бол доорх утсаар хүсэлт гаргана. Хүсэлт гаргагчийг баталгаажуулсны дараа Facebook холбоосыг салгаж, устгаж болох мэдээллийг устгана.
Өөрийн мэдээллийн хуулбар авах, алдаа засуулах, устгуулах эсвэл зөвшөөрлөө цуцлах бол 9700-9933 дугаарт холбогдоорой. Хуульд зааснаар хадгалах шаардлагатай захиалга, төлбөрийн мэдээлэл байвал ямар мэдээллийг, ямар үндэслэлээр үлдээхийг тайлбарлана.
Зөвшөөрлөө цуцалснаар зарим үйлчилгээг үргэлжлүүлэх боломж өөрчлөгдөж болох тул хүсэлтийг тань захиалгын төлөвтэй нь хамт шийднэ.
← Захиалга руу буцахМиний захиалгууд